card

Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Та бүхний амар амгаланг айлтгаж “НАХИА ИМПЕКС” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Манай “НАХИА ИМПЕКС” ХХК нь 1994 онд байгуулагдсан үеэсээ эхлэн хэрэглэгчдэдээ чанарын өндөр шаардлага хангасан, үйлчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй, Олон улсын эм үйлдвэрлэлийн стандартын шаардлагад бүрэн нийцүүлсэн, зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангасаар ирсэн эмийн үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэх компанийн нэг билээ. Байгуулагдсан үеэсээ эхлэн үйлчилгээний соёлоо дээшлүүлж, үйлдвэрлэлийн нөхцөлөө сайжруулж, боловсон хүчнийхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг улам чадавхжуулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг дээд төвшинд байлгаж, нэр төрлийг нь олшруулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

 Мөн бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон  улсын зах зээлээс чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгч та бүхнийхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн импортолж байна.

Цаашдаа бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэж итгэж байна. Бүхий л цаг хугацааны туршид биднийг дэмжин, манай компанид итгэж, биднээр үйлчлүүлж ирсэн олон түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Зорилго

Бид хүн ардынхаа эрүүл энхийн төлөө чанар, аюулгүй байдал нь баталгаажсан орчин үеийн технологиор, өндөр идэвхитэй эмийг үйлдвэрлэгч Монгол улсын тэргүүлэгч компани байна.

Бидний тухай

Бидний тухай

Манай компани нь:

1994 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монгол улсын эмийн үйлдвэрлэл, худалдааны салбарын анхдагч компаниудын нэг бөгөөд:

  • Эрдэм шинжилгээний алба
  • Чанарын хяналтын алба
  • Эм үйлдвэрлэлийн алба
  • Санхүүгийн алба
  • Борлуулалт, маркетингийн алба гэсэн бүтэц зохион байгуулалттай, 120 гаруй ажилтан албан хаагчидтайгаар ажиллаж байна.

Байгуулагдсанаасаа хойш шахмал, үрэл, гален, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл, туншилтай тарилгын уусмал, тарилгын уусмал найруулах нунтаг эм зэрэг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд үүнээс Монгол улсын эмийн бүртгэлд 59 нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг бүртгүүлснээс 37 нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрлэж байна.

Бид үйлдвэрлэлээ тогтмол өргөтгөж 16 нэр төрлийн тарилгын уусмал, 4 нэр төрлийн тарилгын уусмал найруулах нунтаг эмийн үйлдвэрийг /антибиотикийн үйлдвэр/ GMP-ийн шаардлага хангасан шинэ байранд, мэргэшсэн баг хамт олон үйлдвэрлэн, чанарын бүрэн анализ хийж шалган зах зээлд нийлүүлж байна.

Түүнчлэн ОХУ, БНХАУ, Энэтхэг, Герман, Солонгос, Малайз, Вьетнам зэрэг улсуудын эм үйлдвэрлэгч компаниудаас дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эм, эмнэлгийн хэрэгслийг импортолж  байна.

Эрдэм шинжилгээний алба

Манай алба нь 2010 оноос байгуулагдаж ажиллаж эхэлсэн.
Эрдэм шинжилгээний албаны давуу тал:

  • Япон улсын Шимацу компанийн HPLC өндөр идэвхит шингэний хроматограф болон бусад тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг..
  • Монгол улсын анхдагч тарилгын антибиотик үйлдвэрлэгч.
  • Олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн автомат антибиотик савлах шугамаар эм үйлдвэрлэл явагддаг.
  • Бүх эмийн түүхий эдийг ОУ-ын GMP-ын шаардлага хангасан үйлдвэрүүдээс татан авдаг.
  • Мэргэжлээрээ салбартаа 15-с дээш жил ажилласан мэргэшсэн боловсон хүчнүүдтэй.

Үйлдвэрлэлийн зохистой орчныг стандартын дагуу бүрдүүлж чадсан.

Чанарын хяналтын алба

 

Чанарын хяналтын алба нь 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

"НАХИА" эм бэлдмэлийн сорилтын лаборатори нь Олон Улсын стандартын GMP шаардлага хангасан өөрийн лабораторийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг.

Мэргэжлээрээ салбартаа 5-с дээш жил ажилласан ур чадвартай мэргэшсэн боловсон хүчинтэй.

2025 онд MNS ISO/IEC 17025 стандартаар 4 жилийн хугацаатайгаар 7 төрлийн эмийн бүтээгдэхүүний хэлбэрээр итгэмжлэгдэж итгэмжлэлийн хүрээгээ тэлсэн бөгөөд энэ нь манай лаборатори шинжилгээнд хамруулж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсын хэмжээнд үнэлж, баталгаажуулж буй чухал алхам болж байна.

 

 

 

Эмийн үйлдвэрийн 64 нэр төрлийн түүхий эд болон 48 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг олон улсын фармакопейн бүрэн анализаар Япон улсын Shimadzu болон АНУ-ын WATERS компанийн (HPLC) Өндөр идэвхт шингэний хроматографи шинжилгээний багажууд ашиглан шинжилж дэлхийн улс орнуудтай ижил түвшинд үнэлэгдэхүйц сорилтын үр дүнгээ баталж байна.

 

Эм үйлдвэрлэл

Эм үйлдвэрлэл

Монгол улсын анхны хувийн эмийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд анх уламжлалт эм, гален, үрлэн эмийн тасагтай үйлдвэрлэлээ эхэлсэн.

  • Уламжлалт эм, гален, үрлэн эмийн тасаг
  • 1995 онд шахмал эмийн тасаг
  • 1998 онд тун шилтэй эмийн тасаг
  • 2006 онд тарилгын антибиотик, тун шилтэй эмийн үйлдвэр
  • 2014 онд Шахмал эм болон Үрлэн эмийн цехийг шинэчилэсэн
  • 2017 онд тун шилтэй эмийн үйлдвэр  шинэчлэн ашиглалтад оруулж үйлдвэрлэлээ өргөтгөсөн
  • 2020 он эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэл
  • 2022 он флаконтой тарилгын нунтаг эмийн үйлдвэрийн байрыг шинэчлэн ашиглалтад оруулсан.

Бид Олон улсын эм үйлдвэрлэлийн жишиг GMP-ийн шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалттай, эм үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн дэвшилтэд технологитой, сайжруулалт шинэчлэлтийг тогтмол хийсээр ирсэн.

Эм ханган нийлүүлэх төв

 

НАХИА ИМПЕКС ХХК нь гурван салбар эм ханган нийлүүлэх төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. НАХИА эм ханган нийлүүлэх төвүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014” – ийн дагуу хадгалалт, түгээлтийн зохистой дадлыг чанд баримтлан эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад нийлүүлсээр байна.

Агуулах: Тусгай зөвшөөрөл бүхий НАХИА эм ханган нийлүүлэх төвийн агуулах нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014” – ийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд харилцагч байгууллагаас нийлүүлсэн болон өөрийн компанийн импортолсон эм, эмнэлгийн хэрэгслийг түгээлтэд гарах хүртэл үйлдвэрлэгчийн заасан хадгалалтын горимд нийцүүлэн чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байртай.

Хадгалалт: НАХИА ИМПЕКС ХХК-ийн салбар гурван эм ханган нийлүүлэх  төв нь иргэд болон харилцагчдад эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэхийн төлөө “Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014” – ийн шаардлагыг бүрэн ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид нийт 1500 гаруй байнгын харилцагчидтай тогтвортой хамтран ажиллаж, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлж байна. Үүний 310 орчим нь улсын эмнэлэг /Улсын Нэгдсэн Эмнэлэг, дүүргийн эмнэлэг, БОЭТ, сумын болон сум дундын эмнэлэг/, 290 орчим нь эм ханган нийлүүлэх төв, 1000 орчим нь эмийн сан, хувийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд байна.

 

Эмийн сан

НАХИА ИМПЕКС ХХК нь 8 салбар эмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. НАХИА эмийн сангийн салбарууд нь өөрийн болон бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудаас Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг тухайн бүсийн иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн татан авалтыг хийдэг.

Эмийн сангаараа дамжуулан иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттэй олгох эм болон эм зүйн мэргэжлийн тусламж, үйлчилгээг тогтмол, тасралтгүй нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар байнгын мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр явуулж байна.

 

Эмийн хяналт

Нахиа импекс ХХК  хэрэглэгчиддээ чанарын өндөр идэвхтэй, аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй бүтээгдэхүүнээ тасралтгүйгээр хүргэсээр ирлээ.  Бидний зорилгийн нэгээхэн хэсэг бол бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хянах, үр дүнгийн талаарх мэдээлэл цуглуулах байдаг.

Хэрвээ танд Нахиа импекс ХХК-ийн үйлдвэрлэдэг болон импортлодог бүтээгдэхүүний гаж нөлөөний талаар мэдээлэл байвал холбогдох сайт, утсаар холбоо барина уу!

Биднийг дэмжиж хамтран ажилласан танд баярлалаа.  Мэдээллийн дагуу таньтай бид холбогдох болно.

Бүтэц