card

Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Та бүхний амар амгаланг айлтгаж “НАХИА ИМПЕКС” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Манай “НАХИА ИМПЕКС” ХХК нь 1994 онд байгуулагдсан үеэсээ эхлэн хэрэглэгчдэдээ чанартай өндөр идэвхтэй, аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй, зайлшгүй шаардлагатай эмээр байнга тасралтгүй хангаж ирсэн эмийн үйлдвэрлэл худалдааны тэргүүлэх компанийн нэг билээ. Байгуулагдсан үеэсээ эхлэн үйлчилгээний соёлоо дээшлүүлж, үйлдвэрлэлийн нөхцөлөө сайжруулж, боловсон хүчнээ улам чадавхжуулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг дээд төвшинд байлгаж, нэр төрлийг нь олшруулахын хамт, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон  улсын зах зээлээс чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгч та бүхнийхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийлүүлсээр байна.

Цаашдаа бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэж итгэж байна. Бүхий л цаг хугацааны туршид биднийг дэмжин, манай компанид итгэж, биднээр үйлчлүүлж ирсэн олон түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Зорилго

Бид хүн ардынхаа эрүүл энхийн төлөө чанар, аюулгүй байдал нь баталгаажсан орчин үеийн технологиор, өндөр идэвхитэй эмийг үйлдвэрлэгч Монгол улсын тэргүүлэгч компани байна.

Бидний тухай

Манай компани нь:

1994 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монгол улсын эмийн үйлдвэрлэл худалдааны салбарын анхдагч компаниудын нэг бөгөөд:

  • Эмийн үйлдвэрлэлийн алба,
  • Санхүүгийн алба,
  • Борлуулалт, маркетингийн алба гэсэн бүтэц зохион байгуулалттай, 120 гаруй ажилтан албан хаагчидтайгаар  ажиллаж байна.

Байгуулагдсанаасаа хойш шахмал, үрэл, гален, ороох боох материал, туншилтай тарилгын уусмал, флаконтой тарилгын нунтаг зэрэг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба үүнээс Монгол улсын эмийн бүртгэлд 59 нэрийн эм бүртгүүлснээс 37 нэрийн эмийн бүтээгдэхүүн тогтмол үйлдвэрлэгдэж байна.

Бид 2006, 2014, 2017, 2022 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөж 16 нэрийн тарилгын уусмал, 4 нэрийн тарилгын нунтаг антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP-ийн шаардлага хангасан байранд мэргэшсэн баг хамт олон үйлдвэрлэн, чанарыг шалган зах зээлд нийлүүлж байна.

Түүнчлэн ОХУ, БНХАУ, Энэтхэг, Герман, Солонгос, Малайз, Вьетнам улсуудын эм үйлдвэрлэгч компаниудаас дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийлүүлэн эм, эмнэлгийн хэрэгсэлийг импортлон нийлүүлж  байна.

Бидний тухай

Эрдэм шинжилгээний алба

Манай алба нь 2010 оноос байгуулагдаж ажиллаж эхэлсэн.
Эрдэм шинжилгээний албаны давуу тал:

  • Япон улсын Шимацу компанийн HPLC өндөр идэвхит шингэний хроматограф болон бусад тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг..
  • Монгол улсын анхдагч тарилгын антибиотик үйлдвэрлэгч.
  • Олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн автомат антибиотик савлах шугамаар эм үйлдвэрлэл явагддаг.
  • Бүх эмийн түүхий эдийг ОУ-ын GMP-ын шаардлага хангасан үйлдвэрүүдээс татан авдаг.
  • Мэргэжлээрээ салбартаа 15-с дээш жил ажилласан мэргэшсэн боловсон хүчнүүдтэй.

Үйлдвэрлэлийн зохистой орчныг стандартын дагуу бүрдүүлж чадсан.

Чанарын хяналтын алба

 

Чанарын хяналтын алба нь 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

"НАХИА" эм бэлдмэлийн сорилтын лаборатори нь Олон Улсын стандартын GMP шаардлага хангасан өөрийн лабораторийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг.

Мэргэжлээрээ салбартаа 5-с дээш жил ажилласан ур чадвартай мэргэшсэн боловсон хүчинтэй.

2025 онд MNS ISO/IEC 17025 стандартаар 4 жилийн хугацаатайгаар 7 төрлийн эмийн бүтээгдэхүүний хэлбэрээр итгэмжлэгдэж итгэмжлэлийн хүрээгээ тэлсэн бөгөөд энэ нь манай лаборатори шинжилгээнд хамруулж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсын хэмжээнд үнэлж, баталгаажуулж буй чухал алхам болж байна.

 

 

 

Эмийн үйлдвэрийн 64 нэр төрлийн түүхий эд болон 48 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг олон улсын фармакопейн бүрэн анализаар Япон улсын Shimadzu болон АНУ-ын WATERS компанийн (HPLC) Өндөр идэвхт шингэний хроматографи шинжилгээний багажууд ашиглан шинжилж дэлхийн улс орнуудтай ижил түвшинд үнэлэгдэхүйц сорилтын үр дүнгээ баталж байна.

 

Эм үйлдвэрлэл

Эм үйлдвэрлэл

Монгол улсын анхны хувийн эмийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд анх уламжлалт эм, гален, үрлэн эмийн тасагтай үйлдвэрлэлээ эхэлсэн.

  • Уламжлалт эм, гален, үрлэн эмийн тасаг
  • 1995 онд шахмал эмийн тасаг
  • 1998 онд тун шилтэй эмийн тасаг
  • 2006 онд тарилгын антибиотик, тун шилтэй эмийн үйлдвэр
  • 2014 онд Шахмал эм болон Үрлэн эмийн цехийг шинэчилэсэн
  • 2017 онд тун шилтэй эмийн үйлдвэр  шинэчлэн ашиглалтад оруулж үйлдвэрлэлээ өргөтгөсөн
  • 2020 он эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэл
  • 2022 он флаконтой тарилгын нунтаг эмийн үйлдвэрийн байрыг шинэчлэн ашиглалтад оруулсан.

Бид Олон улсын эм үйлдвэрлэлийн жишиг GMP-ийн шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалттай, эм үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн дэвшилтэд технологитой, сайжруулалт шинэчлэлтийг тогтмол хийсээр ирсэн.

Эм ханган нийлүүлэх байгууллага

 

Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлэг, эмийн санд бөөний үнээр нийлүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд гүйцэтгэх, хадгалалт, түгээлтийн зохистой дадлыг нэвтрүүлсэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагыг хэлнэ.

Агуулах: Тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллагын нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг түгээлтэд гартал үйлдвэрлэгчийн заасан хадгалалтын горимд нийцүүлэн чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зориулалтын байр.

Хадгалалт: Эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх хүртэл чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах үйл ажиллагааг хэлнэ. НАХИА ИМПЕКС ХХК-нийн 3 ЭХНТөв нь иргэдэд эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм ханган нийлүүлэхийн төлөө ЭХНТ-ийн стандарт MNS5530:2011 шаардлагыг ханган тогтмол үйл ажиллагаатай ажиллаж байна. Бид нийт 1500 гаруй харилцагчидтай байнгын тогтвортой хамтарч, эм ханган нийлүүлж байгаагаас 310 орчим улсын эмнэлэг /Улсын Нэгдсэн Эмнэлэг, дүүргийн эмнэлэг, БОЭТ, сумын болон сум дундын эмнэлэг/, 290 орчим ЭХНТ, 1000 орчим эмийн сан, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байна.

 

Эмийн сан

Манай эмийн сангууд нь өөрийн болон бусад ЭХНБ-аас Монгол улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг хангаж, эм зүйн мэргэжлийн тусламж үзүүлнэ.

НАХИА ИМПЕКС ХХК нь 8 эмийн сангийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нахиа-Эмийн сангууд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмээр үйлчилж тасралтгүй ханган тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар байнгын мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр явуулж байна.

 

Эмийн хяналт

Нахиа импекс ХХК  хэрэглэгчиддээ чанарын өндөр идэвхтэй, аюулгүй, боломжийн үнэ өртөгтэй бүтээгдэхүүнээ тасралтгүйгээр хүргэсээр ирлээ.  Бидний зорилгийн нэгээхэн хэсэг бол бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хянах, үр дүнгийн талаарх мэдээлэл цуглуулах байдаг.

Хэрвээ танд Нахиа импекс ХХК-ийн үйлдвэрлэдэг болон импортлодог бүтээгдэхүүний гаж нөлөөний талаар мэдээлэл байвал холбогдох сайт, утсаар холбоо барина уу!

Биднийг дэмжиж хамтран ажилласан танд баярлалаа.  Мэдээллийн дагуу таньтай бид холбогдох болно.

Бүтэц