card

 

 

Витамин К - Нахиа 15мг, №30                               Үнэ: 9,900₮

Витамин К (Menadione Sodium Bisulfite) нь цус бүлэгнэлтийг сайжруулах шууд бус үйлдэлтэй усанд уусдаг витамин юм.

 

 

Хэрэглэх заалт: 

  • Витамин К-ын шимэгдэлт муудсанаас шалтгаалсан гипопротромбинемийн үед
  • Антикоагулянт эмийг ууснаас шалтгаалсан хоёрдогч гипотромбинемийн үед
  • Цусархаг эмзэгшилээс урьдчилан сэргийлэх зорилгоор
  • Цусархаг эмзэгшилийг эмчлэх зорилгоор ууж хэрэглэнэ.

Витамин К-ийн дутагдвал илрэх шинж тэмдэг: Цусны бүлэгнэл алдагдах, амархан хөхрөх, хамраас цус гарах болон бусад төрлийн цус алдалт үүсэх эрсдэлтэй.

Хэрэглэх тун: Витамин К-ын шимэгдэлт муудсанаас шалтгаалсан гипопротромбинемийн үед:

  • Насанд хүрэгчдэд: Өвчний хүнд хөнгөнд тохируулан 15-30 мг-аар ууна. 
  • Хүүхдэд: 5-10 мг-ыг ууж хэрэглэнэ. 
  • Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг өвчтөний биеийн байдал болон INR-ийн түвшингээс хамааран харилцан адилгүй тогтооно.

Хэрэглэх арга: Бэлдмэлийг хоолны дараа хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Энэхүү эм нь цусны бүлэгнэлтийн шинжилгээнд үндэслэн тунг нарийвчлан тогтоох учир дур мэдэн хэрэглэж болохгүй.
  • Цусны бүлэгнэлт хэт өндөр (гиперкоагуляция) болон тромбоз болон судас бөглөрөх эмгэгтэй хүмүүс хэрэглэхгүй.
  • Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэхгүй.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална