
Лидо - Нахиа 2%-2мл, №10 Үнэ: 4,500₮
Лидокаин (Lidocaine hydrochloride) нь мэдрэлийн дохиог түр хугацаанд хаах замаар биеийн тодорхой хэсгийг мэдээгүйжүүлдэг өргөн хэрэглээний хэсгийг мэдээгүйжүүлэгч болон хэм алдагдалын эсрэг эм юм.

Эмчилгээний заалт:
Нэвчүүлэх мэдээ алдуулалт,захын мэдрэлийн ба нугасны мэдээ алдуулалтанд, зүрхний хэм алдагдлын үед /Зүрхний шигдээсийн улмаас үүссэн ховдлын гаралтай ээлжийн бус агшилт (экстрасистоли г.м.)/ тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Булчинд, судсаар болон хэсэг газарт хэрэглэнэ.
Хэрэглэх тун:
Мэдээгүйжүүлэлтэд хэрэглэх тун нь хувь хүний бие махбодын онцлог, өвчтөний биеийн байдал, мэдээгүйжүүлэлтийн арга, мэдээгүйжүүлэх талбайн хэмжээ, эдийн судасжилт, мэдээгүйжүүлэлтийн гүн, мэдээ алдуулалтын үргэлжлэх хугацаа зэргээс хамаарч өөр өөр байх тул эмчийн зөвлөгөө, хяналтгүйгээр хэрэглэхгүй.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- Судсанд тарихаас болгоомжил !!!
- 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хөлдөөж болохгүй.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.

