Новокаин - Нахиа 0.25%-2мл, №10 Үнэ: 5,000₮
Новокайн (Procaine hydrochloride) нь хэсгийн мэдээгүйжүүлэх үйлчилгээтэй, эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг бэлдмэл юм.

Эмчилгээний заалт: Нэвчүүлэх, дамжуулах болон нугасны мэдээгүйжүүлэлт, мэдрэлийн гаралтай нейродермит, харшил, суудлын мэдрэлийн үрэвсэл, новокайны блокад хийх (вагосимпатик блокад болон перинефрик блокад), бусад өвдөлтийн үед паравертебрийн блокад хийх
Хэрэглэх арга:
- Нэвчүүлэх ба дамжуулах мэдээгүйжүүлэлтэд: Хэсэг газарт тарьж хэрэглэнэ.
- Тарилгын нунтагт уусгагч болгон хэрэглэх: Тарилгын нунтгийг бүрэн уусгахуйц хэмжээгээр хэрэглэнэ.
- Мөн пенициллины үйлдлийн хугацааг уртасгах зорилгоор новокаины уусмалаар найруулж хэрэглэнэ.
- Судсанд 0.25 %-0.5 %-ийн 1-15 мл уусмалыг натрийн хлоридын изотоник уусмалаар шингэлж аажим тарина.
Тунгийн дэглэм (зохицуулалт): Мэдээгүйжүүлэлтэд хэрэглэх тун нь хувь хүний бие махбодын онцлог, өвчтөний биеийн байдал, мэдээгүйжүүлэлтийн арга, мэдээгүйжүүлэх талбайн хэмжээ, эдийн судасжилт, блоклох мэдрэлийн сегментийн тоо, мэдээгүйжүүлэлтийн гүн, булчинг шаардлагатай хэмжээнд хүргэл суллах, мэдээ алдуулалтын үргэлжлэх хугацаа зэргээс хамаарч өөр өөр байдаг.
Нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтэд 0.25-0.5 %-ийн уусмал, дамжуулах мэдээгүйжүүлэлтэд 1-2 %-ийн уусмал, эпидурал мэдээгүйжүүлэлтэд 2 %-ийн (20-25 мл) уусмал, нугасны мэдээгүйжүүлэлтэд 5 %-ийн (2-3 мл) уусмалыг тус тус хэрэглэнэ.
Новокаины хамгийн их тун (насанд хүрэгчдэд): Булчинд тарих нэг удаагийн тун 0.1 г, судсаар тарих нэг удаагийн тун 0.05 г, судсаар хэрэглэх хоногийн дээд тун 0.1 г байна.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- 12 хүртэлх насны хүүхэд хэрэглэхгүй
- Бэлдмэлийг зүрхний хэм алдагдалтай, хүнд хэлбэрийн цусны даралт ихсэх эмгэг бүхий өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Бөөрний дутагдалтай, элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Тарилга хийх талбайд үрэвсэл, буглаа байгаа тохиолдолд хэсгийн мэдээгүйжүүлэлтийг болгоомжтой хийх хэрэгтэй.
- 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хөлдөөж болохгүй.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.

