card

Рибоксин-Нахиа 2%-5мл, №10                                                    Үнэ: 7,300₮

Инозин нь бодисын солилцооны нийлэгжлийн бүтээгдэхүүнд хамаарагдах АТФ нийлэгжилтийн урьдал бодис юм.


Хэрэглэх заалт: 

  • Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал
  • Зүрхний шигдээсээр өвчилж байсан хүмүүс
  • Зүрхний булчингийн тэжээлийн алдагдал
  • Элэгний хатуурал
  • Элэгний үрэвсэл
  • Урокопропорфири зэрэгт тус тус хэрэглэнэ. 

Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.

Өдөрт нэг удаа 200мг (2%-10мл - ийн уусмал), дараа нь зохимж сайтай бол тунг 400мг хүртэл нэмэгдүүлнэ. 

Хэрэглэх арга: 

Судсанд (удаан, урсгалаар эсвэл дуслаар 40-60 дусал/мин) тарьж хэрэглэнэ.


Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
  • Хүүхдэд хэрэглэхгүй.  
  • Их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл тулай өвчин сэдэрч болзошгүй.