НАХИА эмийн үйлдвэр,
Галены бэлдмэл,
Спирт денатурат 70%-50мл /Шүршдэг/
₮2,500₮
Шүршиж хэрэглэдэг спирт денатуратыг арьс болон багаж хэрэгсэл ариутгах, эмнэлгийн зориулалтаар ашиглана. Шүршигчтэй тул хэрэглэхэд хялбар, хаана ч авч явахад тохиромжтой. 70%-ийн денатурат спирт нь бактери, вирус устгах өндөр үйлчилгээтэй.
Савлагаа:
Спирт денатурат нь 50 мл савлагаатай.
Ашиглах заавар: Мэс заслын болон эмнэлгийн багаж хэрэгсэл, мэс засалчийн гар, талбай ариутгахад хэрэглэнэ. Арьс болон салст бүрхүүлийн үрэвсэлт өвчний үед гадуур түрхэж болон цацаж ариутгана.
Анхаарах зүйлс
- Спирт агуулдаг тул ил галаас хол байлгах хэрэгтэй.
- Гараа угаах боломжтой үед саван болон усаар угаах нь илүү үр дүнтэй. Гар мэдэгдэхүйц шороо, тоос, тосоор бохирлогдсон үед гель нь бохирдлыг арилгахгүй.
- Ил шархтай арьсанд болон спиртэнд мэдрэмтгий, харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Хүүхэд хүрэхгүй газар хадгалах хэрэгтэй.
- Нүд рүү орсон тохиолдолд усаар сайтар зайлах шаардлагатай.


