card
НАХИА эмийн үйлдвэрГалены бэлдмэл

Гар халдваргүйжүүлэгч гель 50мл

Ус хэрэглэхгүйгээр гарыг хурдан ариутгах зориулалттай ариутгагч спиртийн гель. Бактери, вирус, мөөгөнцөрийг устгана. Хурдан хатдаг бөгөөд наалдамхай зүйл үлдээдэггүй.

Савлагаа:   Ариутгагч гель 50 мл савлагаатай.

Гар ариутгах заавар:  Гарын алганд 2-3 дусал буюу хангалттай хэмжээний гелийг авч, 20-30 секундын турш хоёр гарын алга, хурууны завсар, гадна тал, бугуй хэсгээр бүрэн савандаж байгаа мэт сайтар үрж хатаана.


Анхаарах зүйлс

  • Спирт агуулдаг тул ил галаас хол байлгах хэрэгтэй.
  • Гараа угаах боломжтой үед саван болон усаар угаах нь илүү үр дүнтэй. Гар мэдэгдэхүйц шороо, тоос, тосоор бохирлогдсон үед гель нь бохирдлыг арилгахгүй.
  • Ил шархтай арьсанд болон спиртэнд мэдрэмтгий, харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
  • Нүд рүү орсон тохиолдолд усаар сайтар зайлах шаардлагатай.