
EFF-PHA VITAMIN C 1g

Хэрэглэх заалт:
- С витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх ба эмчлэх: Бие махбодод аскорбины хүчил (С витамин) дутагдах үед нөхөх зорилгоор хэрэглэнэ.
- Дархлаа дэмжих: Ханиад, шуухинаа, амьсгалын замын халдварт өвчний үед болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулахад туслах зорилгоор.
- Биеийн ачаалал, ядарлын үед: Оюуны болон биеийн өндөр ачаалалтай ажиллаж байгаа үед, сульдаж ядарсан үед, мөн өвчний дараах нөхөн сэргээх хугацаанд туслах эмчилгээний журмаар хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Бэлтгэх арга: 1 ширхэг хөөсөрдөг шахмалыг 1 аяга (ойролцоогоор 200 мл) цэвэр, хүйтэн эсвэл бүлээн усанд хийж, бүрэн уустал нь хүлээнэ. Шахмалыг шууд зажилж эсвэл залгиж ууж болохгүй.
Насанд хүрэгчид: Хоногт 1 шахмалыг (1г аскорбины хүчил) усанд уусгаж ууна. Өдрийн аль ч хугацаанд ууж болох ч, хоолны дараа уух нь ходоод цочрохоос сэргийлнэ.
Эсрэг заалт: Бөөрний чулуутай эсвэл өмнө нь бөөрөнд чулуу үүсэж байсан хүмүүс, мөн С витаминд хэт мэдрэг (харшилтай) хүмүүс хэрэглэххийг хориглоно.
Санамж:
- Хоногийн зөвлөмж болгосон тунг дур мэдэн хэтрүүлж болохгүй. С витаминыг өндөр тунгаар урт хугацаанд хэрэглэх нь бөөрний чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхээсээ өмнө заавал эмчээс зөвлөгөө авч, тохирох тунг тогтоолгох шаардлагатай.
- Чихрийн шижинтэй болон тулай өвчтэй хүмүүс С витамины өндөр тунг хэрэглэхдээ эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
- Савыг сайтар таглаж, чийгнээс хол, +25°C-аас доош хэмд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.


