
Пирацетам - Нахиа 10%-10мл, №10 Үнэ: 7,000₮
Пирацетам (Piracetam) нь гамма-амин тосны хүчлийн уламжлал /ГАМК/-ын цагаригт уламжлал буюу ноотроп бэлдмэл юм.
Хэрэглэх заалт:
Насанд хүрэгчид: Ой тогтоолт муудах, анхаарал төвлөрүүлэлт буурах, сэтгэл санааны хямрал, толгой эргэх, тэнцвэр алдагдах /вертиго/, тархины цусны хангамж буурах, тархины гэмтэл, кортикал миоклонус, хадуур эсийн цус багадалт, архаг архидалт, зүрхний шигдээсийн хам эмчилгээ зэрэгт тус тус хэрэглэнэ.
Хүүхдэд: хүүхдийн оюуны хоцрогдол, хадуур хэлбэрийн эсийн цус багадалтаас сэргийлэх, 8-аас дээш насны хүүхдэд Логопед буюу хэл ярианы согог засах эмчилгээ болон бусад эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
Хэрэглэх тун:
Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.
Хэрэглэх арга: Судсанд тарьж болон дуслаар хэрэглэнэ, мөн булчинд тарина.
Пирацетамын дотуур ууж хэрэглэх эмийн хэлбэрийг хэрэглэх боломжгүй тохиолдолд (ухаангүй болон залгихад хүндрэлтэй үед) тарилга хэлбэрээр хэрэглэнэ.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд тун тогтоохдоо креатинины клиренсийн (КК) хэмжээнээс хамаарч тунг тохируулна.


