card

Дексаметазон-Нахиа 4мг/мл, №10                               Үнэ: 6,700₮

Дексаметазон (Dexamethasone) нь үрэвсэл, харшлын эсрэг болон дархлаа дарангуйлах хүчтэй үйлчилгээтэй, удаан хугацаанд үйлчилдэг глюкокортикоид юм.


Хэрэглэх заалт: Түргэн үйлдэлтэй глюкокортикостероид хэрэглэх шаардлагатай өвчнүүд, мөн уг эмийн бэлдмэлийн дотуур ууж хэрэглэх хэлбэрийг хэрэглэх боломжгүй үед:

  1. Дотоод шүүрлийн эмгэгүүд
  2. Үе, холбогч эдийн эмгэгүүд
  3. Арьсны эмгэгүүд
  4. Харшлын эмгэгүүд
  5. Нүдний эмгэгүүд
  6. Ерөнхий дархлалын системийн эмгэгүүд
  7. Шок
  8. Тархины хаван:
  9. Амьсгалын замын эмгэгүүд
  10. Хоол боловсруулах замын эмгэгүүд
  11. Цусны эмгэгүүд
  12. Үений хөндий болон зөөлөн эдэд тарьж хэрэглэх
  13. Хэсэг газрын эмчилгээ (эмгэг үүсгэвэр байгаа голомтот хэсэг газарт тарьж хэрэглэх)

Хэрэглэх тун: 

Эмийн бэлдмэлийн тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний хүнд, хөнгөний зэрэг, глюкокортикостероидын зохимж, эмчилгээнд үзүүлэх бие махбодын хариу урвал зэргээс хамааран эмийн тун харилцан адилгүй байна. Илрэх гаж нөлөөг багасгах үүднээс  зохих бага тунгаар хэрэглэж өвчний явцыг хянана.

Эхлэх тун 0.5 мг-20 мг. Ноцтой хүндрэлгүй үед бага тунгаар хэрэглэнэ. Ноцтой хүндрэл болон амь насанд аюултай тохиолдолд тунг нэмэгдүүлж хэрэглэнэ. Өвчтөн шокийн байдалд байгаа тохиолдолд бүх тунг эхлэл тунгаар судсанд тарих шаардлагатай (өвчтөнд ямар ч хэлбэрийн эм хэрэглэсэн шингээлт нь харилцан адилгүй байх тул). 

Хэрэв цусны даралтад нөлөөлөхөөр бол дотуур ууж хэрэглэх боломжтой болтол булчинд тарьж хэрэглэнэ.

Эмчилгээ үр дүнд хүрсэн бол “эмчилгээний барих тун”-д шилжүүлж, тунг бууруулах эсвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй.


Хэрэглэх арга: 

Бэлдмэлийг судсаар аажим урсгаж, эсвэл дуслаар (цочмог болон яаралтай тусламжийн үед), булчинд, шаардлагатай бол хэсэг газар (эмгэг үүсгэвэрт) хэрэглэнэ.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Өсөлтийн насны хүүхдэд бэлдмэлийг зөвхөн туйлын заалтаар эмчлэгч эмчийн маш нарийн хяналтын дор хэрэглэнэ.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
  • Удаан хугацаанд хэрэглэхэд өсөлт удаашрах болон өнчин тархи үйл ажиллагаа дарангуйлагдана.
  • Мөн өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэх үед бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын хурц дутагдал үүсэх эрсдэлтэй.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.