Цефтазидим - Нахиа 1г, №1
Цефтазидим (Ceftazidime) нь III үеийн цефалоспорины бүлгийн антибиотик бөгөөд бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулснаар бактерийг устгадаг.
Үйлчилгээ: Бусад антибиотикт тэсвэртэй Pseudomonas aeruginosa (хөхөнцөр савханцар) зэрэг грам сөрөг бактерийн эсрэг маш өндөр үр дүнтэй.
Хэрэглэх заалт: Уушгины хатгалгаа, үе мөч болон ясны халдвар, шээсний замын хүндрэлтэй халдвар, менингит, сепсис болон хэвлийн хөндийн халдварууд, хүнд түлэгдэл.
Хэрэглэх тун:
- Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд: Цефтриаксоныг ихэвчлэн хоногт нэг удаа тарьж хэрэглэдэг. Тунг өвчний хүнд хөнгөнөөс хамаарч эмч тогтооно.
- Хүүхэд (нярайгаас 12 хүртэлх нас): Хүүхдийн биеийн жин болон халдварын төрлөөс хамаарч эмч тунг тусгайлан тооцож тогтоодог.
- Эмчилгээний хугацаа: Өвчний явц, эмчийн заалтаас хамаарах бөгөөд шинж тэмдэг арилсан ч эмчилгээг дур мэдэн зогсоож болохгүй.
Хэрэглэх арга:
- Булчинд тарих (өгзөгний булчинд): Эмийн нунтгийг эмчийн заасан уусмалаар (Ж.нь: Лидокаин) найруулж тарина.
- Судсанд тарих: Зориулалтын шингэлэгч уусмалд найруулж, эмнэлгийн мэргэжилтэн аажим дуслаар эсвэл судсаар тарина.
Хэлбэр:
Тарилгын нунтаг, 1г.
Эмийн сангаас олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэх бөгөөд эмчилгээг бүрэн дуусгах нь нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ.
- Тарилга хийлгэхийн өмнө пенициллин болон цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай эсэхийг сорил тавьж заавал шалгуулах шаардлагатай.
- Вирусийн гаралтай халдвар (ханиад, томуу)-д үйлчлэхгүй.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлохгүй.

