card

Натрийн салицилат 10%-10мл, №10

9,200₮

Натрийн салицилат (Sodium salycilate) нь салицилийн хүчлийн натрийн давс бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэл юм.

Салицилатуудын тромбоксаны нийлэгжилтийг дарангуйлах нөлөөг тромбоцитийн агрегацийг багасгах  эмчилгээнд хэрэглэнэ. 

 

Хэрэглэх заалт:  Хэрх өвчний янз бүрийн хэлбэр, хэрхийн шалтгаант эндокардит, хэрхийн шалтгаант үений үрэвсэл, үений өвдөлт, булчингийн өвдөлт, шүүдэст плеврит, тулай (подагра), мөн гүйлсэн булчирхайн ба залгиурын үрэвсэл, халууралт зэрэгт туслах эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Судсанд аажим тарьж хэрэглэнэ.

Хэрэглэх тун:

Натрийн салицилатын 10%-ийн уусмалыг 5-10 мл-ээр өдөрт 1-2 удаа судсанд маш аажим буюу 50-100 мл натрийн хлоридын 0.9 %-ийн уусмалаар шингэлэн тарина. Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.