
Витамин РР - Нахиа 1%-1мл, №10 Үнэ: 6,000₮
Эмчилгээний заалт: Витамин РР-ийн дутагдал, гиперлипидеми, дислипидеми, гипертриглицеридеми, судасны хатуурал, миокардийн шигдээсийн эрсдэлийг бууруулахад хэрэглэдэг. Мөн мэдрэлийн системийн өвчнүүд, арьсны өвчнүүд, эдгэрэлт удаантай шарх, шархлаа, элэгний цочмог болон архаг үрэвсэл, элэгний хатуурал, Хартнупын өвчин (удамшлын өвчин бөгөөд энэ өвчний үед нарийн гэдсэнд зарим амин хүчлийн шимэгдэлт алдагддаг ялангуяа триптофаны шимэгдэлт алдагдал дагалдана) зэрэгт тус тус хэрэглэнэ.
Витамин РР (ниацин, B3 витамин) дутагдахад амархан ядрах, арьс хуурайших, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүнд хэлбэрээр дутагдсан үед пеллагра өвчин үүсч, арьсны үрэвсэл, суулгалт болон сэтгэцийн өөрчлөлт илрэнэ.
Хэрэглэх арга:
- Насанд хүрэгчид болон 15 - аас дээш насны хүүхдэд судсаар (удаан), булчинд болон арьсан доор (булчинд болон арьсан доорх тарилга нь өвдөлт ихтэй) тарина.
- Судсаар хийхдээ эмийн нэг удаагийн тунг 0.9%-10мл - ийн натрийн хлоридын уусмалаар шингэлж, 5 минутын турш (1 минутад 2мг - аас ихгүй никотины хүчил) тарьж хэрэглэнэ.
- Судсанд дуслаар тарихдаа эмийн нэг удаагийн тунг 100-200 мл 0.9% - ийн натрийн хлоридын уусмалд шингэлж, минутад 30-40 дуслын хурдтай дусаана.
Тунгийн дэглэм (зохицуулалт): Витамин РР-ийн дутагдал-ийн үед зөвлөмж болгож буй тун.
- Насанд хүрэгсдэд: Никотины хүчлийн дутагдлын хүнд, хөнгөний зэргээс хамааран өдөрт 5 удаа 50-100мг булчинд тарина, эсвэл өдөрт 2 удаа судсанд 25-100мг-аар маш удаан тарина. Хоногийн дээд тун 500мг.
- Хүүхэд: 15-аас дээш насны хүүхдэд никотины хүчлийн дутагдлын хүнд, хөнгөний зэргээс хамааран өдөрт 300мг хүртэл тунгаар судсанд маш удаан тарина.
- Нэмэлт тунг эмчилгээний давтамж, үргэлжлэх хугацаа, тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран эмч тодорхойлно.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хөлдөөж болохгүй.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.

