card
Шахмал эмНАХИА эмийн үйлдвэр

Рибоксин-Нахиа 200мг, №50

4,500

Рибоксин (Inosine) нь бодисын солилцооны нийлэгжлийн бүтээгдэхүүнд хамаарагдах АТФ нийлэгжилтийн урьдал бодис юм.


Эмчилгээний заалт:

  • Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал
  • Зүрхний шигдээсээр өвчилж байсан хүмүүс
  • Миокардиодистрофи
  • Зүрхний гликозидээс шалтгаалсан аритми
  • Элэгний цирроз
  • Гепатит
  • Урокопропорфири зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга:  Хоолны өмнө ууж хэрэглэнэ. 

Тунгийн зохицуулалт:

  • Рибоксиныг хоногт 0,6-2,4 г тунгаар хоолны өмнө ууна. Эхний өдрүүдэд хоногт 0,6-0,8 г (0,2 г-аар өдөрт 3-4 удаа) хэрэглэнэ.
  • Нэмэлт тунг эмчилгээний давтамж, үргэлжлэх хугацаа, тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран эмч тодорхойлно.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
  • Хүүхдэд хэрэглэхгүй.  
  • Их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл тулай өвчин сэдэрч болзошгүй.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөө, оношилгоог орлохгүй.