card

 

Барийн сульфат - Нахиа 100 гр, №1                             Үнэ: 20,000₮

 


Эмчилгээний заалт: Хоол боловсруулах замын (улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэс) рентген оношилгоо, КТ шинжилгээний явцад эрхтнүүдийн хэлбэр, бүтэц, эмгэг өөрчлөлтийг (шархлаа, нарийсал, хавдар, полип г.м) тодосгож харах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Шинжилгээ хийх эрхтнээс хамаарч бэлдмэлийг усаар найруулж, суспенз (шингэн) хэлбэрээр уулгах эсвэл шулуун гэдсэнд бургуй тавьж хэрэглэнэ.


Хэрэглэх тун:  

Тунг өвчтөний нас, биеийн жин, оношилгооны арга барил болон рентген аппаратын онцлогоос хамаарч дүрс оношилгооны эмч тус бүрт нь тусгайлан тогтооно. Суспензийн өтгөн, шингэнийг үзэх гэж буй эрхтэнд тохируулан найруулдаг.

Олгох нөхцөл: Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.


Санамж: Барийн сульфат нь усанд уусдаггүй бөгөөд биед шингэлгүйгээр хоол боловсруулах замаар шууд гадагшилдаг тул хүний биед хоргүй. Шинжилгээний дараа өвчтөний өтгөн цагаан эсвэл цайвар өнгөтэй гарах нь хэвийн үзэгдэл юм. Бэлдмэлийг биеэс хурдан гадагшлуулахын тулд шинжилгээний дараа ус их хэмжээгээр уух шаардлагатай.

Жирэмсэн үед зөвхөн амин чухал заалтаар эмчийн хяналтанд хэрэглэнэ.