card
Тарилгын уусмалНАХИА эмийн үйлдвэр

Витамин В Комплекс - Нахиа 2мл, №10

Витамин В бүлгийн нэгдлүүд нь бие махбод дахь энергийн солилцоо, мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог, ялангуяа нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент (ферментийн идэвхтэй хэсэг) юм. 

Витамин В комплексийн найрлагад оролцдог витаминуудын гол үүрэг:

  • Витамин В1 (Тиамин): Нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент бөгөөд мэдрэлийн систем, ходоод гэдэсний зам, зүрх, дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. 

Вегетатив мэдрэлийн зангилаанд хориг үүсгэх ба араг ясны булчинг сулруулах (кураре төст) үйлдэл үзүүлнэ. Мэдрэлийн синапсаар сэрэл дамжих процесст оролцдог. 

  • Витамин В6 (Пиридоксин): Витамин В6 бие мах бодид орсны дараа фосфоржиж пиридоксаль-5-фосфат болон хувирах бөгөөд энэ нь амин хүчлүүдийн (трифтофан, метионин, цистеин, глютамины болон бусад) карбоксил бүлгээ алдах, хэт аминжих процесст оролцдог ферментүүдийн найрлагад орно. 

Пиридоксин өөхний солилцоонд оролцох бөгөөд судас хатуурлын үед липидийн солилцоог нэмэгдүүлэхээс гадна шээсний ялгаралтыг ихэсгэх үйлдэл үзүүлнэ. Төв ба захын мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

  • Витамин РР (Никотинамид): Никотины хүчилтэй адил үйлчилгээтэй боловч судас өргөсгөх, хэсгийг цочроох үйлдэл үзүүлдэггүйгээрээ никотины хүчлээс ялгаатай.

Никотины хүчил нь кодегидраз ферментийг бүрдүүлдэг тул исэлдэн ангижрах процесст оролцож өөх төст бодисуудын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх ба атеросклероз өвчтэй хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлдэл үзүүлнэ. Хордлогыг багасгах шинж чанартай, мөн нүүрс усны солилцоог сайжруулна. 

  • Витамин В2 (Рибофлавин): Рибофлавин нь уураг, өөх тос, нүүрс усны солилцоо болон эсийн энергийн үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн дархлаа дэмжих, арьс, салст бүрхэвч, нүдний эрүүл мэндийг хадгалахад зайлшгүй шаардлагатай.

Хэрэглэх заалт: 

  • Мэдрэлийн эмгэгүүд: Мэдрэлийн үрэвсэл (неврит, полиневрит), мэдрэлийн гаралтай өвдөлтүүд (невралги, ишиалги), чихрийн шижин болон хордлого, халдварын дараах мэдрэлийн гэмтлүүд.
  • Амин дэмийн дутагдал: В1, В2, В6 зэрэг В бүлгийн витамины дутагдал болон архаг архины хэрэглээнээс үүдэлтэй эмгэгүүд.
  • Биеийн ерөнхий байдал: Архаг ядаргаа, мэдрэлийн ядаргаа, тамир тэнхээ сулрах, дархлаа болон биеийн эсэргүүцэл муудах үед.

Хэрэглэх тун: Насанд хүрэгсдэд 2мл-ээр өдөрт 1 удаа булчинд тарьж хэрэглэх бөгөөд эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.

Хэрэглэх арга: Бэлдмэлийг ихэвчлэн булчинд, ховор тохиолдолд судсанд тарьж хэрэглэнэ.

Эмийн хэлбэр:  тарилгын уусмал.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй
  • 15-250С температурт  гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.