card
Тарилгын уусмалНАХИА эмийн үйлдвэр

Нейрорубин - Нахиа 2мл, №5

8,000

Нейрорубин (Neurorubine) нь В1, В6, В12 амин дэмүүдийг өндөр тунгаар агуулсан мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд болон мэдрэлийн эсийг сэргээх, сайжруулах үйлдэлтэй гурвалсан нейротроп витамин агуулсан тарилгын уусмал юм.

Үйлчилгээ: Мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллагааг хангаж, нөхөн төлжилтийг түргэсгэж, өвдөлт намдаах, бодисын солилцоог сайжруулах, биеийн ерөнхий эсэргүүцлийг нэмэгдүүлэх болон үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ.

  • Витамин В₁ (Тиамин): Мэдрэлийн эсийн энергийн солилцоог сайжруулж, гэмтсэн мэдрэлийн ширхгийг нөхөн төлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
  • Витамин В₆ (Пиридоксин): Мэдрэлийн импульс дамжуулахад чухал шаардлагатай нейромедиаторууд (серотонин, допамин) болон амин хүчлүүдийн синтезийг дэмжих, мэдрэлийн зөв үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
  • Витамин В₁₂ (Цианокобаламин): Мэдрэлийн эсийг гаднаас нь бүрхэж хамгаалах миелин давхаргыг үүсгэхэд оролцож, өвдөлт намдаах, цусны улаан эсийн үүсэлтийг дэмждэг.

Хэрэглэх заалт: Мэдрэлийн гаралтай бүх төрлийн өвдөлт болон үрэвсэл, захын мэдрэлийн эмгэгүүд, нурууны үений үрэвсэл, чихрийн шижин болон архины улмаас үүссэн полиневропати, В-ийн төрлийн витамины дутагдал, гурвалсан мэдрэлийн мэдрэлийн өвдөлт, хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, херпес зостер мэдрэлийн өвдөлт (херпес зостер).

Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчний байдлаас хамааран тодорхойлно.

Хэрэглэх арга: Булчинд гүн тарьж хэрэглэнэ.

Эмийн хэлбэр:   тарилгын уусмал.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Нейрорубины тарилгыг хүүхдэд зөвлөхгүй.
  • 2-8 °С-ын (хөргөгчинд) температурт, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.