card
Тарилгын уусмалНАХИА эмийн үйлдвэр

Витамин C - Нахиа 5%-2мл, №10

7,300

Витамин С (Аскорбины хүчил) нь хүчтэй антиоксидант бөгөөд дархлааны системийг дэмжих, эсийг гэмтлээс хамгаалах зэрэг хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай усанд уусдаг органик нэгдэл юм.

Үйлчилгээ: Витамин С нь бие махбодод янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар болон коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах, хавдар үүсэх эрсдэлийг бууруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй.

Бие махбодод Витамин C дутагдсанаар Цинга (Чийг бам) өвчин үүснэ. Энэ өвчний үед ядрах, арьс хуурайших, арьсан дээгүүр улаан толбо гарах, буйл хөхрөх, үрэвсэх, цус шүүрэх, шүд хөдлөх, булчинд цус харвах, хөл гap өвдөх зэрэг шинж илэрнэ. Мөн дотор эрхтнүүдийн талаас элэг зүрх гэмтэх, даралт буурах, плеврит болох зэрэг өөрчлөлтүүд илэрнэ. Мөн биеийн эсэргүүцэл буурна.

Хэрэглэх заалт: Гипо, авитоминоз C (Чийг бам өвчин), гемофил, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэх, атеросклероз, жирэмсний нефропати, удаан эдгэрэлттэй шарх, яршил, амны гэмтлүүдийн үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.

Хэрэглэх арга: Судсанд тарьж хэрэглэнэ.

Эмийн хэлбэр:  тарилгын уусмал.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Цусны бүлэгнэлт ихэссэн хүмүүс, тромбоз, тромбофлебит, чихрийн шижин, бөөр чулуужих өвчний үед хэрэглэхгүй.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.