Анальгин - Нахиа 50%-2мл, №10
Анальгин (Metamizole sodium) нь өвдөлт намдаах, үрэвсэл дарах болон халуун бууруулах үйлчилгээтэй опиоидын бус эм юм.
Үйлчилгээ: Тархи болон нугасны түвшинд простагландин үүсэлтийг саатуулж, мэдрэлийн судлаар өвдөлтийн дохио дамжихыг бууруулдаг. Мөн дулаан зохицуулах төвийг цочроогч простогландины нийлэгжилтийг саатуулж халууныг буулгана.
Хэрэглэх заалт: Төрөл бүрийн шалтгаант өвдөлтийн хам шинжүүд /толгой өвдөх, мигрень, шүд өвдөх, невральги, миальги, дисменорей, мэс заслын дараах өвдөлт, бөөр болон цөсний хатгааный үед спазмолитик эмүүдтэй хавсруулан хэрэглэх/ болон халдварт, үрэвсэлт өвчнүүдийн үеийн халууралтын үед хэрэглэнэ.
Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.
Хэрэглэх арга: Булчинд болон судсаар тарьж хэрэглэнэ.
Эмийн хэлбэр:
тарилгын уусмал.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.


