Алое - Нахиа 1мл, №10
Алоэ (зуун наст) тарилга нь биологийн гаралтай идэвхжүүлэгч эм бөгөөд эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, үрэвслийг намдаах үйлчилгээтэй.
Хэрэглэх заалт: Нүдний үрэвсэлт болон бусад /Зовхины үрэвсэл, нүдний салст бүрхүүл, эвэрлэг бүрхүүл, солонгон бүрхэвчийн үрэвсэл, нүдний шиллэг эд булингартах/ үед хэрэглэхээс гадна ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, бронхийн багтраа болон бусад өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.
Хэрэглэх арга: Арьсан дор, булчинд гүн тарьж хэрэглэнэ.
Эмийн хэлбэр:
тарилгын уусмал.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.

