card
Тарилгын уусмалНАХИА эмийн үйлдвэр

Витамин В12 - Нахиа 500мкг, №10

5,000

Vitamin B12 (Cyanocobalamin) нь кобаламины бүрдэл бөгөөд хүний бие махбодод хэд хэдэн үндсэн чухал биохимийн урвалд оролцдог кофактор юм.

Үйлчилгээ: Цианокобаламин нь бие махбодод орсныхоо дараа коферментын хэлбэр  аденозилкобаламин буюу кобаламид болон хувирна. Тэрээр өсөлтийн хучин зүйл бөгөөд цус төлжилтийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатайгаас гадна тогтворгүй метилийн бүлгийн нийлэгжилт, холин, метионин, креатин, нуклейн хүчил үүсэх процесст оролцоно. Мөн сульфидриль бүлэг агуулсан нэгдлүүд эритроцитод хуримтлагдахыг нөхцөлдүүлэх ба мэдрэлийн систем, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Мөн цианокобаламин нь цусны бүлэгнэлтийн систем болон нүүрс ус липидийн солилцоог идэвхжүүлэх, их тунгаараа тромбопластин, протромбины идэвхийг нэмэгдүүлэх, атеросклерозын үед цусны холестерины хэмжээг багасгаж лецитинхолестерины индексийг ихэсгэх зэрэг үйлдэл үзүүлнэ..

Хэрэглэх заалт: Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт, /Мегалобластик болон Аддисон-Бирмерийн өвчин/, бусад цус багадалтын (төмөр дутагдлын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт)  болон архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааны дутмагшил, архаг архидалт, зарим мэдрэлийн өвчнүүд, арьсны эмгэгийн үед хэрэглэнэ.

Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг тухайн өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс хамааран тодорхойлно.

Хэрэглэх арга: Арьсан дор болон булчинд гүн тарьж хэрэглэнэ.

Эмийн хэлбэр:  тарилгын уусмал.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Жирэмсэн болон хөхүүл хүмүүст хэрэглэхгүй.
  • 15-250С температурт  гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.