card
Дотор эрхний гөлгөр булчин сулруулах эм /smooth muscle relaxant drugs of the internal organs/

Дротаверин - Нахиа /40мг/ №10

1,050

Хэрэглэх заалт

  • Ходоод гэдэсний агчил, өтгөн хатаж дүлүүлэх, цусан суулгын хий дүлэлт, цөс ба шээсний замын чулуужих өвчний өвчин  хөдлөлт,  сарын тэмдэг өвдөлттэй ирэх, жирэмсэн үеийн умайн сэрэмтгий чанарыг багасгах, төрөх үед умайн амсар агчих буюу удаан нээгдэх, үр зулбах аюул тулгарах, захын судасны  агчил зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

 

  • Бэлдмэлийг ууж хэрэглэхээс гадна арьсан дор, булчинд, венийн судсанд тарина. Насанд хүрэгсдэд 1-2 шахмалаар хоногт 3 удаа буюу 2-4 мл –ээр хоногт 1-3 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө

  • Тарьж хэрэглэхэд халуу оргих, толгой эргэх, зүрхний цохилт түргэсэх, хөлрөх, артерийн даралт буурах, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, амьсгал дарангуйлагдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Хориглох заалт

  • Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс; элэг, бөөр , зүрхний илэрхий дутагдал, тосгуур ховдлын хориг, зүрхний гаралтай шок, артерийн даралт бага үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
  • Жирэмсэн ба хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ.

Эмийн хэлбэр: 

  • 40мг шахмал, 10 ширхгээр савлагдана.

Хадгалалт:

  • 25°С ихгүй хэмд, гэрлээс хамгаалж хадгална.