card
Тарилгын уусмал бэлтгэх нунтагНАХИА эмийн үйлдвэр

Цефазолин - Нахиа 1г, №1

1,450

Цефазолин (Cefazolin) нь цефалоспорины бүлгийн I үеийн бактерийн эсрэг үйлчилгээтэй, хагас синтетик антибиотик юм. Энэ нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж, тэдгээрийг устгах замаар үйлчилдэг.

Үйлчилгээ: Грам эерэг бактериуд болон зарим грам сөрөг бактериудын эсрэг өндөр идэвхтэй үйлчилдэг.

Хэрэглэх заалт: Цефазолинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эд, үе, амьсгал ба шээсний замын халдварт өвчнүүдийн үед хэрэглэнэ.

Хэрэглэх тун:

  • Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд: Цефтриаксоныг ихэвчлэн хоногт нэг удаа тарьж хэрэглэдэг. Тунг өвчний хүнд хөнгөнөөс хамаарч эмч тогтооно.
  • Хүүхэд (нярайгаас 12 хүртэлх нас): Хүүхдийн биеийн жин болон халдварын төрлөөс хамаарч эмч тунг тусгайлан тооцож тогтоодог.
  • Эмчилгээний хугацаа: Өвчний явц, эмчийн заалтаас хамаарах бөгөөд шинж тэмдэг арилсан ч эмчилгээг дур мэдэн зогсоож болохгүй.

Хэрэглэх арга:

  • Булчинд тарих (өгзөгний булчинд): Эмийн нунтгийг эмчийн заасан уусмалаар (Ж.нь: Лидокаин) найруулж тарина.
  • Судсанд тарих: Зориулалтын шингэлэгч уусмалд найруулж, эмнэлгийн мэргэжилтэн аажим дуслаар эсвэл судсаар тарина.

Хэлбэр:   Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, 1г.

Эмийн сангаас олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэх бөгөөд эмчилгээг бүрэн дуусгах нь нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ.
  • Тарилга хийлгэхийн өмнө пенициллин болон цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай эсэхийг сорил тавьж заавал шалгуулах шаардлагатай.
  • Вирусийн гаралтай халдвар (ханиад, томуу)-д үйлчлэхгүй.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлохгүй.