Викасол - Нахиа 1% -1мл, №10
Викасол (Vicasol) нь цус бүлэгнэлтийг сайжруулж, цус алдалтыг зогсоох зорилгоор хэрэглэдэг К аминдэмийн нийлэг аналог юм.
Үйлчилгээ: Цусны бүлэгнэлтэд оролцдог протромбин үүсэхийг идэвхжүүлж цус тогтооно.
Хэрэглэх заалт: Цусны бүлэгнэлтийг алдагдах, цус алдалтын эмгэг, ялангуяа К аминдэмийн дутагдал, элэгний өвчин, мөн антикоагулянт эмээс үүдэлтэй эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Булчинд тарьж хэрэглэнэ.
Хэрэглэх тун: Эмчилгээний тун, давтамж болон үргэлжлэх хугацааг өвчтөний биеийн байдал болон INR-ийн түвшингээс хамааран харилцан адилгүй тогтооно.
Эмийн хэлбэр:
1%-1мл тарилгын уусмалыг ампулд савлаж 10 ширхгээр хайрцагт савласан.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.
Санамж:
- Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
- 25°С ихгүй хэмд, Гэрлээс хамгаалж хадгална.
⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.


