АЦЦ - Нахиа 200мг, №20 (ацетилцистеин)
Ацетилцистейн нь цистеины амин хүчлийн уламжлалын цэр ховхлох, амьсгалын замын салстыг шингэлэх үйлчилгээтэй муколитик бэлдмэл.
Үйлчилгээ: Цэрний бүтцийг задалж зуурамтгай чанарыг нь бууруулснаар цэр гадагшлах процессыг хөнгөвчилдөг
Хэрэглэх арга, тун: Хоолний дараа, бүлээн усанд бүрэн уусган ууж хэрэглэнэ. Шингэн сайн уух нь цэр шингэлэх үйлдлийг нэмнэ. Бэлдмэлийг өөр тунгаар зөвлөөгүй бол дараах тунгаар хэрэглэнэ:
- Насанд хүрэгсэд болон 14-с дээш насныхан: 100мг-аар 2 удаа эсвэл 200мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
- 6-14 насны хүүхэд: 100мг-аар 3 удаа эсвэл 200мг-аар хоногт 2 удаа хэрэглэнэ.
- 2-6 насны хүүхэд: 100мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэх хугацаа нь өвчний явц болон хэлбэрээс хамаарна. Богино хугацаагаар үргэлжлэх ханиад шуухинааны үед эмчилгээ 5-7 хоног үргэлжилнэ. Архаг бронхит болон муковисцидозын эмчилгээний үед халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор удаан хугацааны ээлж эмчилгээ хийнэ.
Эмийн хэлбэр:
Уусдаг мөхлөг.
Гаж нөлөө: Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хэвлий өвдөх, суулгах зэрэг гаж нөлөө илэрч болно. Бронхиалт астматай өвчтөнд бронхоспазм үүсвэл эмчилгээг яаралтай зогсоох шаардлагатай. Хүнд хэлбэрийн дархлааны урвал (анафилактик шок) маш ховор тохиолдолд илэрч болно.
Санамж:
- Ацетилцистейнд мэдрэмтгий хүмүүс болон фенилкетонури өвчин оношлогдсон болонходоод 12 хуруу гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн хүмүүс хэрэглэхийг хориглоно.
- Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан тогтооно.
- Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Бэлдмэлийг унтахаас өмнө хэрэглэхгүй. 18 цагаас өмнө хэрэглэнэ.
- 25°С ихгүй хэмд, гэрлээс хамгаалж хадгална.
⚠️Анхааруулга: Ацетилцистейний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх агуулга нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлохгүй.

