Нээлттэй ажлын байр

Эмч төлөөлөгч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Ажлын байр горилогчид тавигдах шаардлага:

  • Эмч, эм зүйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Албан бичиг баримт боловсруулах төлөвлөх ур чадвартай
  • Шинийг санаачлагч шинийг эрэлхийлэгч байхыг эрмэлздэг
  • Хамт олонтойгоо нэгдэн нэг зорилго доор ажиллах
  • Өөрийгөө илэрхийлэх, Илтгэн тайлагнах харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Эерэг зөв хандлагатай, бүтээлч
  • Цаг баримталдаг, шударга, хариуцлагатай
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно
  • Орос, Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • В ангиллын жолооч байх 
  • Өөрийн машинтай бол давуу тал болно. 

Эм зүйч, эм найруулагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Эм ханган нийлүүлэх байгууллагын агуулахын бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, бүртгэх, агуулахаас гаргах, тайлан мэдээг гаргаж танилцуулах болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Анагаахын сургуулийг ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧ мэргэжлээр төгссөн, эм барих эрхийн лицензтэй.
  • Цаг сайн баримталдаг, шударга, хариуцлагатай.
  • Аливааг богино хугацаанд сурах чадвартай, хөгжих хүсэл эрмэлзэлтэй
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадвартай, харилцааны соёлтой
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал бүрэн даах, багаар ажиллах чадвартай
  • Тогтвор суурь шилтай ажиллах
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн компанид ажиллаж байсан бол давуу тал болно.

Тоног төхөөрөмжийн механик

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг засвар үйлчилгээгээр хангах, эвдрэлээс урьдчилан сэргийлэх, оношлох түргэн шуурхай засварлах, бэлэн байдлыг хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик, инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, идэвхтэй
  • Тогтвор суурьшилтай ажиллах, цаашид хөгжих дэвших чин хүсэлтэй
  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, хянуур, нямбай
  • Идэвх санаачлагатай
  • Ажилдаа хариуцлагатай, үнэнч шударга
  • Ачаалал даах чадвартай, шаардлагатай үед илүү цагаар ажиллах боломжтой

Жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бараа материалын агуулахаас шаардлагатай барааг гараар болон тэргэнцрээр зөөвөрлөх
  • Хангамжийн бараа материалын татан авалтад туслах
  • Автомашины дотор зогсоолын талбайг цэвэрлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бүрэн бус дундаас дээш боловсролтой
  • Ажлын цаг сайн баримталдаг
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
  • 30-40 насны эрэгтэй

Үе шат

1-р шат

Анкет бөглөх, хүлээн авах.

2-р шат

Анкет шалгаруулалт хийх.

3-р шат

Анхан шатны ярилцлага хийх.

4-р шат

Эцсийн шийдвэр гарах.

5-р шат

Нахиа импексийн Ажилтны анкет бөглөх, бүрдүүлсэн материалаа өгөх.

НАХИА ИМПЕКС ХХК нь Эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монголдоо тэргүүлэгч компаниудын нэг билээ. Бид 1994 оноос хойш Эмийн үйлдвэрлэл, ЭХНБ, Эмийн сангийн салбарт үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, шинэ бүхнийг эрэлхийлсэн эрч хүчтэй залуу үеийнхээ дуу хоолой, шинэ санааг дэмжин ажилладаг.

Манай хамт олон танд өөрийгөө хөгжүүлж, хамтдаа суралцаж хөгжих боломжийг олгож байна. Шинэ бүхнийг эрэлхийлэгч та бүхний өмнө бидний хаалга нээлттэй байх болно.

Танд амжилт хүсье. Та ч гэсэн манай компаний нэгээхэн хэсэг болоорой.

  • Утас: 11-463045
  • Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан горилогч өөрийн зурагтай танилцуулгаа илгээнэ үү!
  • Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлагад дуудна.