Менингококкын халдварын шинж тэмдгийг хэрхэн таних вэ

Менингококкын халдварын шинж тэмдгийг хүн бүр мэдэж байх шаардлагатай.

  • -Гэнэт өндөр халуурах
  • -Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
  • -Хүүхэд уйлагнаж тавгүйрхэх
  • -Гэдэс өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
  • -Толгой өвдөх, хоолонд дургүй болох
  • -Бөөлжих
  • -Хүзүү хөших, ухаан санаа самуурах
  • -Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно). 

Тууралтын онцлогийг зургаар харуулав. Дээрхи шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд маш яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.