193-р цэцэрлэгийн 200 орчим хүүхдэд витаминаар буяны хандив өргөлөө.

Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой үйл ажиллагаанууд явуулдаг билээ. Бид саяхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 21- р хорооны Жаргалант тосгоны 193-р цэцэрлэгийн 2-6 насны 200 орчим бяцхан хүүхдүүдэд витаминаар бэлэг барих буяны хандив өргөлөө. Мөн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр Шастины нэрэмжит улсын 3 -р эмнэлэгт хандив өргөж улс эх орон ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Хүндэт Нахиачууддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.