“Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг тохиолдуулан МЭЗНБ-ын Эм Холбооны гишүүн Нахиа импекс ХХК ны зүгээс цар тахлын эсрэг цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан албан хаагчдад тусламж үзүүлэн Нахиа эмийн үйлдвэрийн нэг удаагийн амны хаалт 20000 ширхэгийг хандивлалаа. Баярын үйл ажиллагаанд манай компанийг төлөөлөн Борлуулалт маркетинг эрхэлсэн захирал Л.Ундрахмөрөн оролцон Эм холбооны гишүүдтэй хамтран ЭМЯ, Эм Эмнэлэгийн хэрэгслийн хэлтсийн хамт олонд хандивын бүтээгдэхүүнийг гардууллаа. Энэ үйл ажиллагааны үеэр МЭЗНБ-ын Эм Холбооноос зохион байгуулж АУДэС-ийг 1971 онд төгсөгчдийг хүлээн авч баяр хүргэн туршлага солилцон дурсгалын зүйл гардууллаа.