card

 

Витамин В1 - Нахиа 5%-1мл, №10                                     Үнэ: 5,000₮

Витамин В1 (Thiamine hydrochloride) нь нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент бөгөөд усанд уусдаг витамин юм.

 


Эмчилгээний заалт: 

Тэжээлгүйдлийн цус багадалт, В1 дутагдлын өвөрмөц хам шинж буюу Бери Бери өвчин, хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдах хам шинж, амьтны  гаралтай хоол хүнс хязгаарлагдсан  хоолны дэглэм  бүхий өвчтөн, элэгний цочмог ба архаг үрэвсэл, зүрхний булчингийн тэжээлийн алдагдал, захын судасны агчил, мэдрэлийн гаралтай дерматоз, намарс, хайрст үлд болон чихрийн шижин, хоолны дуршилгүй болох зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.


Тунгийн дэглэм

  • Насанд хүрэгсдэд 20-50мг тунгаар хоногт 1 удаа тарьж хэрэглэнэ.
  • 8-аас дээш насны  хүүхдэд 0.25 мл-ийг /12.5мг/ тунгаар хоногт 1 удаа тарьж хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Булчинд тарихдаа гүн булчинд, судсанд тарихдаа удаан тарина.


Санамж:

  • Хэрэглэх заавраас эмийн гаж нөлөө, хориглох заалт болон бусад мэдээллийг уншина уу.
  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
  • 15-250С температурт гэрлээс хамгаалагдсан, хуурай сэрүүн, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

⚠️ Анхааруулга: Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаарай, мөн эмчилгээ эхлэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна уу. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоог орлохгүй.