Бусад

Натрийн хлорид 0,9%-2 мл

150

Хэрэглэх заалт

  • Гипертоник уусмалыг уушги, ходоод, гэдэсний болон бусад цус алдалт, гэдэс гүрвэлзэлгүй болох, мөнгөний нитратын хордлого, идээт шарх зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Дотуур цус алдалтын үед натрийн хлоридын 10%-ын уусмалыг 10-20мл-ээр судсанд тарих, өтгөн гадагшлалтыг түргэсгэх зорилгоор бургуй тавих (5%-ийн 75-100мл), мөнгөний нитратын хордлогын үед 2-5%-ийн уусмалыг уулгах буюу эсвэл ходоод угаах г.м аргуудад хэрэглэнэ. Идээт шарханд 3, 5, 10%-ийн уусмалыг марльд шингээж хэрэглэнэ.

Гаж нөлөө

  • Гипертоник уусмалыг судсанд тарьснаас хааяа халуурах, тромбофлебит үүсэж болно

Хориглох заалт

  • Бөөрний өвчнүүд
  • Ажиллагааны тэнцвэр алдагдсан зүрхний гажиг
  • Тромбофлебит
  • Цусны бүлэгнэлт ихэссэн тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ
  • Гипертоник уусмалыг арьсан дор тарьж болохгүй

Эмийн хэлбэр, савлалт

  • Натрийн хлорид 0,9%-2 мл