Зүрх судасны эм,
Рибоксин -Нахиа 2% - 5ml
₮3,200₮
Хэрэглэх заалт
- Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал
- Зүрхний шигдээсээр өвчлөж байсан хүмүүс
- Миокардиодистрофи
- Зүрхний гликозидээс шалтгаалсан аритми
- Элэгний цирроз, гепатит
Хэрэглэх арга
- Уухаар: Эхний өдрүүдэд 0,2г-аар 3-4 удаа уух, зохимж сайтай байвал 0,4г-аар 3 удаа хүртэл ихэсгэх. Ээлж эмчилгээ 4 долоо хоногоос 1,5- 3 сар хүртэл үргэлжилнэ
- Тарилгаар: 2%-ийн 10мл -ээр өдөрт нэг удаа, зохимж сайтай байвал 2%-20мл -ээр 1-2 удаа тарина.
- Дуслаар тарих бэлдмэлийг натри хлоридын изотоник уусмал буюу 5%-ийн глюкозын 250мл хүртэл уусмалд шингэлнэ. Ээлж эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ
Гаж нөлөө
- Арьс улайх, загатнах
- Хааяа цусанд шээсний хүчлийн концентраци ихсэнэ, Их тунгаар хэрэглэвэл тулай өвчин сэдэрнэ
Цээрлэлт
- Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ
Хадгалалт
- Ердийн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална