Тархи мэдрэлийн эм

Пирацетам-Нахиа 20% - 5 мл

2,800

Пирацетам /Pyracetam/ 

Хэрэглэх заалт

  • Ой тогтоолт өөрчлөгдсөн
  • Анхаарал төвөлрүүлэлт буурсан
  • Тархи цусны эргэлт өөрчлөгдсөн
  • Архаг архидалт
  • Тархины гэмтэл
  • Хүүхдийн ухаан санааны хомсдол
  • Хадуур хэлбэрийн эст цус багадалт
  • Зүрхний шигдээсийн хам эмчилгээ

Хэрэглэх арга

  • Хүүхдэд хоногт 30-50мг/кг тунгаар уулгах ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.
  • Тархины хүнд өвчнүүд, хордлогын эмчилгээний үед 2-4г-аар эхлэн 4-6г хүртэл тунгаар булчин болон судсанд тарина.
  • Архаг өвчний үед 0,4г-аар өдөрт 3 удаа эхлэн аажим нэмэгдүүлэн 2,4г хүртэл тунгаар хийнэ. Эмчилгэээний үр нөлөө эмчилгээ эхэлснээс 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Дараа нь тунг эхлэл тунтай адил болгож бууруулна.
  • Булчин, судсанд тарьж хэрэглэнэ

Гаж нөлөө

  • Хааяа цочимтгой тайван биш болох, хөөрөлд орох
  • Нойргүйдэх
  • Хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах
  • Толгой эргэх, өвдөх

Цээрлэлт

  • Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс
  • Жирэмсэн, хөхүүл эхчүүд
  • Бөөрний хүнд дутмагшилтай хүмүүс (кератинины клиренс 20мл/мин-аас бага)

Анхааруулга

  • Элэг бөөрний өвчтэй хүмүүс, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана.
  • Бэлдмэлийн ноотроп бүлгийн бусад эмүүд ба ТМС-ийг сэргээх үйлдэлтэй бусад эмүүдтэй хамт хэрэглэхэд эмчилгээний үр нөлөө нь бага зэрэг хүчжих
  • Бамбайн дааврын бэлдмэл ууж хэрэглэдэг антикоагулянт эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээр эмүүдийн үйлдлийг ихэсгэнэ

Хадгалалт

  • Гэрэлгүй хуурай орчинд хадгална