card
Нахиа эмийн үйлдвэр

Фавипиравир-Нахиа 200мг №40

32,000

Хэрэглэх заалт: 

Томуугийн шинэ вирусын халдварт /томуугийн вирусын эсрэг хэрэглэдэг бусад эмүүдэд дүнгүй эсвэл үр нөлөө багатай байгаа тохиолдолд/ хэрэглэнэ. 

Тун ба хэрэглэх арга: 

Фавипиравирын насанд хүрэгчдэд зориулсан тун нь өдөрт 1600мг-аар хоногт 2 удаа ууж, 600мг-аар өдөрт 2 удаа 4 хоногийн турш ууна. Хэрэглэх нийт хугацаа 5 хоног.

Анхааруулга:

  • Фавипиравир бэлдмэл нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг ихэсгэж болзошгүй ба эмийн хэрэглээг зогсоосны дараа эргэн хэвэндээ ордог. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг тулай өвчнөөр өвдөж байсан эсвэл цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нь ихэссэн /гиперурикеми/ хүмүүст болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 
  • Фавипиравирийн шахмалыг жирэмсний эхэн үед хэрэглэвэл үр хөврөл эндэх эсвэл ургийн гаж хөгжил үүсгэх боломжтойг амьтан дээр хийсэн туршилтаар тогтоосон тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно. 
  • Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд Фавипиравир шахмалын эмчилгээг хийж эхлэхээс өмнө жирэмсний сорил хийж, зөвхөн сөрөг үр дүн гарсан тохиолдолд эмчилгээг эхлүүлнэ. Гарч болзошгүй  эрсдлээс сэргийлэх үүднээс энэ эмийг хэрэглэж дууссанаас хойшхи 7 хоногийн хугацаанд жирэмслэхээс хамгаалах үр дүнтэй арга хэмжээг авч байх шаардлагатай талаар эмэгтэйчүүдэд анхааруулах хэрэгтэй. Хэрэв энэ хугацаанд жирэмсэлсэн нь илэрвэл өвчтөний эмчилгээг нэн даруй зогсоож, зохих мэргэжлийн эмчтэй холбоо барьж зөвлөгөө аваарай. 
  • Энэ бүтээгдэхүүн нь мөн үрийн шингэнд нэвтрэн орж болох тул энэ эмийг хэрэглэж буй эрэгтэй хүнд ч гарч болох эрсдлийн талаар анхааруулж, сэрэмжлүүлэх хэрэгтэй. Энэ эмийг хэрэглэж байх хугацаанд эсвэл хэрэглэснээс хойш 7 хоногийн дотор бэлгийн харьцаанд орж эмэгтэйг жирэмслүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар нарийвчлан зааж өгөх хэрэгтэй.