
Барийн сульфат - Нахиа 100гр
20,000₮
Барийн сульфатыг эмнэлгийн нөхцөлд хоол боловсруулах замыг дүрслэх зорилгоор рентген тодосгогч бодис болгон хэрэглэдэг.
Үйлчилгээ: Барийн сульфат нь рентген туяаг өөртөө шингээдэггүй учир ходоод, гэдэсний ханыг бүрхэж эмч нарт гэмтэл, хавдар, эсвэл үрэвсэл гэх мэт хоол боловсруулах замын эмгэгийг тод харах боломжийг олгодог.
Эмчилгээний заалт:Хоол боловсруулах замын (улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэс) рентген оношилгоо, КТ (компьютер томографи) шинжилгээний явцад эрхтнүүдийн хэлбэр, бүтэц, эмгэг өөрчлөлтийг (шархлаа, нарийсал, хавдар, полип г.м) тодосгож харах зорилгоор тус тус ашиглана.
Хэрэглэх арга: Шинжилгээ хийх эрхтнээс хамаарч бэлдмэлийг усаар найруулж, суспенз (шингэн) хэлбэрээр уулгах эсвэл шулуун гэдсэнд бургуй тавьж хэрэглэнэ.
Хэрэглэх тун:
Тунг өвчтөний нас, биеийн жин, оношилгооны арга барил болон рентген аппаратын онцлогоос хамаарч дүрс оношилгооны эмч тус бүрт нь тусгайлан тогтооно. Суспензийн өтгөн, шингэнийг үзэх гэж буй эрхтэнд тохируулан найруулдаг.
Олгох нөхцөл: Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
Санамж: Барийн сульфат нь усанд уусдаггүй бөгөөд биед шингэлгүйгээр хоол боловсруулах замаар шууд гадагшилдаг тул хүний биед хоргүй. Шинжилгээний дараа өвчтөний өтгөн цагаан эсвэл цайвар өнгөтэй гарах нь хэвийн үзэгдэл юм. Бэлдмэлийг биеэс хурдан гадагшлуулахын тулд шинжилгээний дараа ус их хэмжээгээр уух шаардлагатай.
Жирэмсэн үед рентген туяаны нөлөө болон бодисын онцлогоос шалтгаалж зөвхөн амин чухал заалтаар эмчийн хяналтанд хэрэглэнэ.


