card
Зүрх судасны эм

Рибоксин-Нахиа /inosine/ 200мг №50

3,200

Рибоксин-Нахиа /Inosine/ 200мг №50

Хэрэглэх заалт: 

  • Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал
  • Зүрхний шигдээсээр өвчилж байсан хүмүүс 
  • Миокардиодистрофи
  • Зүрхний гликозидээс шалтгаалсан аритми
  • Элэгний цирроз
  • Гепатит
  • Урокопропорфири зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 

  • Рибоксиныг хоногт 0,6-2,4г тунгаар хоолны өмнө ууна. Эхний өдрүүдэд хоногт 0,6-0,8г /0,2г-аар өдөрт 3-4 удаа/ хэрэглэж, зохимж сайн байвал тунг 2-3 өдөрт 1,2г /0,4г-аар өдөрт 3 удаа/-2,4г хүртэл ихэсгэнэ. Ээлж эмчилгээ 4 долоо хоногоос 1,5-3 сар хүртэл үргэлжилнэ. Урокопропорфирийн үед хоногт 0,8г /0,2г-аар өдөрт 4 удаа/ өдөр бүр 1-3 сар хэрэглэнэ. 

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

  • Зүрхний гликозидуудтай хамт хэрэглэхэд аритми үүсэхээс сэргийлнэ. 
  • Гепарины үйлчилгээг дэмжинэ. Үйлчлэх хугацааг удаашруулна.
  • Бета-адреноблокатор эмтэй хамт хэрэглэхэд рибоксины үйлдэл буурахгүй.
  • Нитроглицерин, нифедипин, фуросемидтэй хамт хэрэглэж  болно. 
  • Теофиллины бронхолитик үйлдэл, кофеины мэдрэлийн системийг сэргээх үйлдлийг бууруулна. 
  • Алкалоид, хүчил,спирт, хүнд металлын  давсууд, Витамин В6-тай үл нийцнэ. 

Гаж нөлөө: 

  • Арьс улайх, загатнах, хааяа цусанд шээсний хүчлийн концентраци ихсэнэ.
  • Их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл тулай өвчин сэдэрч болзошгүй.