card
Витамин

Витамин В Комплекс - Нахиа /2мл/ №10

1,600

Хэрэглэх заалт

  • В1, В2 Вникотинамидын дутагдал, 

  • Неврит, полиневрит /архины,хордлогын, халдварын дараах/

  • Диабетийн невротпати 

  • Невриалга, ишиас

  • Төвийн гаралтай агшил

  • Булчингийн өвдөлт

  • Энцефалопати Вернике

  • Невроз

  • Астени 

  • Дерматит

  • Нейродермит

  • Шүүдэст диатез

  • Псориаз

  • Эритемтозын чононо хөрвөс 

  • Хатиг

  • Буйл хоолойны үрэвсэл, суулгат 

 

Хэрэглэх арга

  • Насанд хүрэгсдэд 2.0мл-ээр өдөрт 1 удаа булчинд буюу венийн судсанд тарьж хэрэглэнэ. Эсвэл зөвхөн албан ёсны эмчлэх эрхтэй эмчийн заасан тунгаар хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

  • Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ.
  • Жирэмсэн үед эмчилгээний тунгаар хэрэглэж болно.
  • Хөхүүл  үед витамин В комплекс-г хэрэглэхгүй. Хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно.

Анхаарах

  • Хэрэв та хорт хавдар, элэгний эмгэг,цөсний хүүдий болон замын эмгэгтэй, дээрхи гэдэсний шархлаа,ходоодны шархлаа,ходоодны үрэвсэл ,шулуун гэдэсний шамбарам,тулай зэрэг тус тус эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
  • Витамин В комплексийн бүрэлдэхүүнд Витамин В2 ордог учир шээсийг   шар- улаан шар өнгөтэй болгож болно.

Хориглох заалт

  • Гемофили, гэдэсний механик түгжрэлтэй өвчтөн
  • Уг бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисын найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай (хэт мэдрэг) хүмүүс
  • артерийн даралт ихсэх II-III зэргийн үед
  • 6- аас доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй

Гаж нөлөө

  • Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал эсвэл харшил, өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэсээр бусад гаж нөлөө илэрнэ.
  • Цөөн тохиолдолд чонон хөрвөс, загатнах,хавагнах,нүүр болон хүзүүний арьс улайх, хэт мэдрэг хүмүүст халуун оргиж болзошгүй.
  • Хэрэв ямар нэгэн ноцтой гаж нөлөө буюу уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

Хадгалалт

  • Үйлдвэрийн савлагаанд нь хуурай, нарны гэрлээс хамгаалсан нөхцөлд 250С дээшгүй хэмд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Савлалт

  • 2мл бүхий 10 туншилыг хайрцагт савлана.