card
COLDACMIN

Колдакмин №10

1,500

Хэрэглэх заалт

  • Ханиад толгойн өвдөлт, булчингийн өвдөлт хамрын битүүрэл бүхий яс ба үе мөчний өвдөлт зэрэг янз бүрийн нусгайрах, хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, ханиад болон улирлын шалтгаантай харшлын холбоотой үүссэн дайвар хөндийн үрэвсэл, гистаминаар үүсгэгдсэн хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хавьлын дерматит, тууралт, чонон хөрвөс, халуурах, чичрэх, нусгайрах зэрэг амьсгалын дээд замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. 

Хэрэглэх арга, тун

  • Насанд хүрэгсдэд: 1-2 бүрээсээр хоногт 2-3 удаа (эхний тун 1 бүрээс) ууж хэрэглэнэ.  6-аас дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн хагасаар хэрэглэнэ. Эсвэл эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ.  Бэдмэлийг хэрэглэхийн өмнө уг эмийн зааврыг анхааралтай уншина уу. Илүү мэдээлэл шаардлагатай бол эмчээсээ зөвлөгөө аваарай.

Цээрлэлт

  • Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгийн аль нэгэнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Зарим тохиолдолд элэгний эсийн дутагдал, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, түрүү булчирхайн томрол, багтрааны өвчин хөдлөл, жирэмсний сүүлийн 3 сард болон нярай хүүхэд хэрэглэхгүй.

Анхааруулга

  • Бөөрний дутагдлын үед болон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний үйл ажиллагааг хянана.
  • Колдакминыг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ.
  • Хөхүүл үеийн хэрэглээ: Хөхүүл үед хөхөөр хооллох болон эм хэрэглэхийн алиныг зогсоох эсэхийг сонгож шийднэ.  Бэлдмэл нойрмог байдалд хүргэдэг тул тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизмтай ажиллахдаа анхаарах хэрэгтэй.

Эмийн харилцан нөлөөлөл

  • Хлорфенирамин: Согтууруулах ундаа, тайвшруулах эм, фенитоинтой хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Парацетамол: Парацетамолыг удаан хугацаагаар хэрэглэснээр цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдэл хүчжиж болно.

Гаж нөлөө:

  • Хлорфенирамин:  Ам хатах, харааны дасан зохицох чадвар алдагдах шээс хаагдах, хөлрөх, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрнэ.
  • Парацетамол:  Харшлын урвал, ховор тохиолдолд тромбоцитын тоо цөөрөх шинж ажиглагдана.
  • Эмчилгээний явцад ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.