card
Нянгийн эсрэг тарилгын бэлдмэл

Цефазолин - Нахиа /1г/ №1

1,000

Хэрэглэх заалт

  • Цефазолинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүд амьсгалын замын халдвар, үжил, эндокардит, остеомиелит, перитонит, шээсний замын халдвар, идээлж үрэвссэн шарх зэрэгт болон хагалгааны дараахь халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Булчин ба судсанд тарина.
  • Насанд хүрэгсдийн 1 удаагийн тун 1-4г байна. Хэрэв өвчин үүсгэгч грам эерэг байвал нэг удаагийн тун 0,25-0,5г-аар 8 цагийн зайтай тарина. 
  • Хүүхдэд хоногт 20-50мг/кг, хүнд тохиолдолд хоногт 100мг/кг хүртэл тунгаар 3-4 хувааж хэрэглэнэ. 

Гаж нөлөө

  • Харшлын урвал 
  • Лейкопени
  • Эозинофили, нейтропени
  • Дотор муухайрах, бөөлжих

Хориглох заалт

  • Цефалоспорины бүлгийн антибиотик хэт мэдрэг хүмүүс, 1 сар хүртлэх настай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэгүй. Зайлшгүй шаардлагатай бол эмчилгээний хугацаанд хүүхдээ хөхүүлэхгүй байх хэрэгтэй.