card
Бөөр шээсний замын эм

Верошпирон - Нахиа /25мг/ №20

4,500

Хэрэглэх заалт

  • Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.
  • Анхдагч гиперальдостеронизм (бөөрний дээд булчирхайн даавар альдостероны ялгаралт ихсэх)
  • Хавангийн эмчилгээнд
  • Зүрхний зогсонгишилт дутагдал
  • Хэвлийд шингэн хуримтлагдах болон хавагнах шинж бүхий элэгний хатуурал
  • Нефроз хам шинж (бөөрний үйл ажиллагааны алдагдлын улмаас хавагнах)
  • Артерийн даралт ихсэх өвчний (ялангуяа цусан дахь калийн хэмжээ багасах шинж бүхий) үед бусад даралт бууруулах эмүүдтэй хавсруулан хэрэглэнэ.
  • Цусан дахь калийн хэмжээ багасалтыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэх арга

  • Эмчийн заавраар хэрэглэнэ.

Хориглох заалт

  • Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Шээсгүйдэл
  • Бөөрний цочмог дутагдал
  • Хүнд явцтай бөөрний дутагдал
  • Гиперкалиеми
  • Метаболын ацитоз
  • Жирэмсэн үе

Анхааруулга

  • Ус электролитын тэнцвэртэй байдлыг хянах шаардлагатай.
  • Жирэмсэн хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүс анхааралтай хэрэглэнэ үү

Гаж нөлөө

  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах,
  • Хөхний булчирхай хөндүүр эмзэг болох, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх, биений юмгүйдэл
  • Тууралт гарах, загатнах, анафилаксын болон судасны урвал
  • Нойрмоглох, анхаарал сулрах, толгой эргэх, тэнцвэрийн өөрчлөлт
  • Электролитийн хэмжээ өөрчлөгдөх: Цусанд калийн хэмжээ ихсэж, натрийн хэмжээ багасах
  • Элэгний болон бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх

Хадгалалт

  • 25°С ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй, хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.