АЦЦ - Нахиа 200мг, №20 (ацетилцистеин)



Хэрэглэх заалт:
- Цэрний зуурмаг чанар ихэссэн, салс идээ бүхий амьсгалын замын цочмог болон архаг үрэвслүүд
- Бронх тэлэх өвчин (бронхоэктаз)
- Бронхын багтраа (астма)
- Бронх өтгөн салсаар бөглөрсний улмаас үүссэн уушгины тэлэгдэл алдагдах (ателектаз)
Гэмтэл болон мэс заслын дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гадагшлуулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх хугацаа: Бэлдмэлийг хэрэглэх хугацаа нь өвчний явц болон хэлбэрээс хамаарна. Богино хугацаагаар үргэлжлэх ханиад шуухинааны үед эмчилгээ 5-7 хоног үргэлжилнэ. Архаг бронхит болон муковисцидозын эмчилгээний үед халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор удаан хугацааны ээлж эмчилгээ хийнэ.
Хэрэглэх арга:
Хоолний дараа, бүлээн усанд бүрэн уусган ууж хэрэглэнэ. Шингэн сайн уух нь цэр шингэлэх үйлдлийг нэмнэ.
Бэлдмэлийг өөр тунгаар зөвлөөгүй бол дараах тунгаар хэрэглэнэ:
- Насанд хүрэгсэд болон 14-с дээш насныхан: 100мг-аар 2 удаа эсвэл 200мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
- 6-14 насны хүүхэд: 100мг-аар 3 удаа эсвэл 200мг-аар хоногт 2 удаа хэрэглэнэ.
- 2-6 насны хүүхэд: 100мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Санамж:
- Ацетилцистейнд мэдрэмтгий хүмүүс болон фенилкетонури өвчин оношлогдсон болон ходоод 12 хуруу гэдэсний шарх, цус алдалттай болон жирэмсэн хүмүүс хэрэглэхийг хориглоно.
- Бэлдмэлийг унтахаас өмнө хэрэглэхгүй. 18 цагаас өмнө хэрэглэнэ.
- 25°С ихгүй хэмд, нарны гэрлийн шууд тусгалаас далд нөхцөлд хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Гаж нөлөө: Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хэвлий өвдөх, суулгах зэрэг гаж нөлөө илэрч болно. Бронхиалт астматай өвчтөнд бронхоспазм үүсвэл эмчилгээг яаралтай зогсоох шаардлагатай. Хүнд хэлбэрийн дархлааны урвал (анафилактик шок) маш ховор тохиолдолд илэрч болно.


