Кетотифен - Нахиа 1мг, №30 Үнэ: 10,800₮


Хэрэглэх заалт:
Бронхын багтраа өвчний өвчин хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, харшлын бронхит, ринит, дерматоз зэрэгт хэрэглэнэ.
Хориглох заалт: Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Нойрмоглох, ам хуурайших, толгой эргэх, хааяа хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хоолны дуршил ихсэж биеийн жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Хэрэглэх тун:
Насанд хүрэгсдэд 0,001г (1мг) бүрээс буюу шахмалаар өдөрт 2 удаа (өглөө, орой) хооллох үедээ ууна. Шаардлагатай гэж үзвэл 2 мг-аар өдөрт 2 удаа хэрэглэж болно.
Хүүхдэд нас жинг харгалзан бага тунгаар (1/3 - 1/2 шахмалаар 2 удаа) хэрэглэнэ. Мөн тайвшруулах үйлдэлтэй эмэнд хэт мэдрэг хүмүүст эхлээд 0,5 мг-аар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Санамж:
- Шижингийн эсрэг эмтэй хамт хэрэглэхгүй. Учир нь тромбоцитопени болж болзошгүй.
- Хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэвэл зохино.
- 25°С ихгүй хэмд, гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхгүй газар хадгална.
- Анхаарал шаардсан зүйлс /Жолоо барих .г.м/ хийхдээ бэлдмэлийг хэрэглэхгүй байх.


