Зөвөлгөө : Эмийн зохистой хэрэглээ, түүний ач холбогдол

Эмийн зохистой хэрэглээ, түүний ач холбогдол

Эм гэж юу вэ?

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгон зөв хэрэглэсэн тохиолдолд эмчилгээний үр дүнд хүрэх болно.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн шинж тэмдэг, зовиур зэргийг харгалзан эмчийн жороор тухайн өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

Эмийг зүй бус хэрэглэх гэдэгт:

  • Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй өөрөө дур мэдэн хэрэглэх
  • Өвчний шинж тэмдэг зовиур нь багассан тохиолдолд хэрэглэхээ зогсоох
  • Дур мэдэн хэрэглэх 
  • Эмийн талаарх мэдлэг багатай олон эмийг нэг дор хэрэглэх
  • Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэх
  • Ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэх зэргийг хамруулна.

Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:

  • Тухайн өвчин нь хүндрэх, архагших
  • Эмэнд дасалттай болох /антибиотик/ 
  • Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
  • Эмнээс харшил өгөх
  • Эмний гаж нөлөө илрэх 
  • Эмчилгээний зардал өсөх

Эмийг яаж зөв сонгох вэ?

  • Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
  • Эмчийн зааврын дагуу хэрэглэх

Эмчийн жор ямар мэдээллийг агуулахуу ? 

  • Таньд тохирох эмийг сонгосон байх
  • Ямар тунгаар
  • Өдөрт хэдэн удаа 
  • Хэдэн хоногийн турш хэрэглэх
  • Яаж хэрэглэх

Жирэмсэн үед эмийн зохистой хэрэглээ:  

- Жирэмсэний эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй

- Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглэх

- Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эмнэлгийн байгууллагад хурдан мэдэгдэх

- Антибиотик хэрэглэхгүй байх, хэрэв шаардлагатай бол эмчээс заавал асуух

Эмийг хэдийд хэрэглэх вэ?

Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.

Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн ханиад, томуу, суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэж хэвшээрэй. 

Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?

Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариур ашиглан тариулах хэрэгтэй. Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ, хепатит В, С зэрэг вирүсийн халдвар авах эрсдэлтэй тул эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.

Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?  

Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Эмийг эм зүйн болон эмнэлзүйн мэдлэгдээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх шаардлагатайт ул өвчтөнөөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.  

Эмийн гаж нөлөө гэж юуг хэлэх вэ?

Аливаа өвчин эмгэгийг анагаах зорилгоор эмчилгээний тунгаар эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэдэг. Ер нь бараг бүх эм гаж нөлөөтэй байдаг бөгөөд энэ талаар тухайн эмийн “хэрэглэх заавар” дээр тодорхой бичсэн байдаг.
Тухайлбал: стрептомицин, гентамициныг их хэрэглэвэл сонсгол муудна.
Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие мах бодын онцлог, мэдрэг байдлаас хамаардаг. Сүүлийн үед биологийн өндөр идэвхтэй эмт бодисын хэрэглээ өссөн, бие мах бодид үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэссэн, ард иргэдийн дунд өөрөө дур мэдэн эм хэрэглэх нь түгээмэл болсон, эмч өвчтөнд эмийг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөггүй зэргээс шалтгаалан эмийн гаж нөлөө ихсэх хандлагатай байна.

Эмийн гаж нөлөө ямар хэлбэрээр илрэх вэ?
Эмийг хэрэглэхэд гарах гаж нөлөөний хэлбэр нь янз бүр байдаг. Тухайлбал:
Хэрэглэж байгаа эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө
Зарим эмийн бодис олон эрхтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Тэдгээрийн зарим нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөө байж болно. Жишээ нь: Ходоодны хүчил ихэдсэн үед атропин хэмээх бодис агуулсан эмийг хэрэглэхэд хүчлийн ялгаралтыг багасгах, эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч шүлсний ялгаралт мөн нэгэн адил багассанаас ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрнэ.

Бие мах бодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамааран илрэх гаж нөлөө
Антибиотикийг ууж хэрэглэхэд тэр нь өвчин үүсгэгч нянг устгахаас гадна хүний биед байдага шигтай бичил биетүүдийг нэгэн адил устгаснаас эмгэг төрөгч мөөгөнцөр үүсдэг.

Харшил

Пенициллины бүлгийн эм энд харшлын урвал илрэх нь олонтаа тохиолддог.

Донтол

Зарим сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж төрж, уг эмийг хэрэглэх тэсгэлгүй хүсэл төрнө.

Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?

  • Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх.
  • Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх
  • Олон эмийг нэг дор хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихэсдэгт ул нэг доролон эм хэрэглэхээ саль болох зайлс хийх.
  • Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх.
  • Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
  • Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх.
  • Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө ажиглагдаж байсан бол эмчид үзүүлэхдээ энэ талаар урьдчилан мэдэгдэх.
  • Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлс хийх.

Хэрвээ таньд эмийн гаж нөлөө илэрвэл заавал мэдээлээрэй:

  • Ойролцоо байрлах эмийн сангийнгаж нөлөөний хайрцганд мэдээллээ хийх
  • Эм бичиж өгсөн эмчид болон үйлдвэрлэгч эмийн компанид мэдээлэх
  • ЭМХТөвийнЭм, эмнэлэгийн хэрэгслийн хэлтэст мэдээлэх

Эх сурвалж: Emch.mn   Ugluu.mn